Зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалт 94.7 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-02-01 09:13:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалт нэгдүгээр сарын 31-ний өдрийн 20 цагийн байдлаар улсын хэмжээнд 94.7 хувьтай байна. 


Эхний шатны мэдээлэл цуглуулалтад хамгийн сүүлийн удаа буюу 2020 онд явагдсан УИХ-ын болон аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулиар гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтаас тохиолдлын зарчмаар сонгож авсан 1570 хүн хамрагдана. Тусгайлан бэлтгэсэн мэдээлэл цуглуулагчид улсын хэмжээнд 157 цэгт ажиллаж, сонгогдсон өрхөд биечлэн очиж, санал асуулгыг авч байна.


Зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалт энэ сарын 2-ны өдрөөр дуусгавар болно. 

Related news