Жаргантын гол хөлддөггүй учраас амьд устай гэдэг

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2023-01-19 16:28:32

 Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын урд талд оршдог Жаргантын гол -50 хэмд хөлддөггүй учраас нутгийн иргэд амьд устай гэж үздэг байна. Голын харзанд өвлийн улиралд иргэд их ордог бөгөөд маш дулаахан, дотор нь ургасан өвс ургамал нь ногооноороо цэцэглэсэн байна. Мөн голын уур манан ойр орчмын мод бутыг цантуулж, өвлийн улиралд маш үзэсгэлэнтэй болдог учраас иргэд очиж сонирхон зургаа авахуулдаг болжээ.