ӨВӨРХАНГАЙ: Өдөрт 10 мянган алхалт хийх уриатай аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-10-25 16:36:34

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Олон улсад “Дэлхийн алхалтын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сард тэмдэглэж, идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлыг сурталчилдаг. Аймгийн Биеийн тамир, спортын газар, Арвайхээр сумын ЗДТГ-аас “Хүсвэл өдөрт 10000 алхацгаая” уриатай 7 хоногийн аяныг зохион байгуулж байна.


Аяны нээлтийн үйл ажиллагаанд 23 байгууллагын 670 гаруй хүн хамрагдаж, алхалт хийсэн юм. Аянд Арвайхээр сумын иргэд, байгууллагуудыг идэвхтэй оролцож, өдөрт 30 минут 2-3 км идэвхтэй алхах, дугуй унахыг уриалж байна.

Өдөрт 10 мянган алхалт хийхэд 3-5 км замыг туулж, 14.5 гр өөх хайлуулах, 150 ккал илчлэг шатаах, 840 секундын амьдрал бэлэглэх ач холбогдолтой аж. 

Related news