Э.Содномпилжээ Европ тивийн аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-09-26 11:11:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гүржийн нийслэл Тбилис хотод пара пауэрлифтингийн Европ тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн есдүгээр сарын 22-30-нд болж байгаа бөгөөд “Токио-2020” паралимпын наадмын аварга, дэлхийн хошой алтан медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртэж Европын аварга боллоо.

 

Тус тэмцээнд Монгол Улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор хүчээ сорьсон Үндэсний шигшээ багийн тамирчин, Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ 107 кг жинд цээжнээс 242 кг-ыг шахсанаар тэргүүн байр эзэлж, Монгол төрийн дууллаа ийнхүү Европын тэнгэрт эгшиглүүлсэн байна.









 

Related news