Шалган нэвтрүүлэх товчоодод хяналт шалгалт хийж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-08-16 13:52:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын захирамжаар авто тээврийн товчоодод мэргэжлийн байгууллагууд хамтарсан хяналт шалгалт хийж эхэллээ.


Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байгалийн голомтот болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэхээр 24 цагаар үүрэг гүйцэтгэх юм.


Алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Баруун турууны авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дүүргийн Тэрэлж, төмөр замын 4-р зөрлөгийн авто тээврийн, мөн Баянзүрх дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний авто тээврийн болон Багахангай дүүргийн Замын цагдаагийн пост, Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх, Биокомбинатын шалган нэвтрүүлэх товчоонд байнгын үүрэг гүйцэтгэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Хяналт шалгалт 10 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

 

Related news