ГОВЬ-АЛТАЙ: Хилс хэрэгт хэлмэгдсэн 150 иргэн бүртгэлтэй байна

ОРОН НУТАГТ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-08-16 12:00:26

Говь-Алтай/МОНЦАМЭ/. Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Нарийн бичгийн дарга Г.Төгөлдөрөөр ахлуулсан ажлын хэсэгт Говь-Алтай аймагт ажиллалаа. 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Цагаатгах ажлыг зохион байгуулах салбар комиссын дарга Д.Даваадорж, Нарийн бичгийн дарга М.Алтангэрэл (салбар комиссын нарийн бичгийн дарга) болон  холбогдох төрийн байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзалт зохион байгуулсан юм. Мөн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасан асуудлаар /цагаатгах, нөхөх олговор, дурсгалыг мөнхжүүлэх/ иргэдийг хүлээн авч уулзан зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Говь-Алтай аймагт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн нийт 150 иргэн бүртгэлтэй байгаагаас одоогоор 15-д нь нөхөх олговор олгох эрх үүсчээ. Тэдний найм нь нөхөн олговор авсан бол гурвынх нь санхүүжилт хүлээгдэж байгаа тухай аймгийн ИТХ-аас мэдээлэв.

Related news