ОПЕК энэ оны нефтийн эрэлтийн урьдчилсан таамаглалыг бууруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-08-12 09:47:10

ВЕНА. /Anadolu/. Нефть экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ дэлхийн нефтийн 2022 оны эрэлтийг өдөрт дунджаар 100.03 сая торход хүргэснийг тус байгууллагаас сар тутам гаргадаг нефтийн зах зээлийн тайлан харууллаа.


Хэдийгээр энэхүү урьдчилсан таамаглалыг жилийн өмнөхтэй харьцуулахад 3.1 сая торхоор нэмэгдсэн ч өнгөрсөн сарынхаас 300 мянган торхоор буурсан байна.


ОПЕК нефтийн хэрэглээ өндөр орнуудын эдийн засгийн эрчимтэй өсөлтийг харгалзан 2022 оны эхний улиралд нефтийн эрэлтийн урьдчилсан таамаглалыг өсгөөд байсан билээ.


Харин пүрэв гарагт танилцуулсан шинэ тайланд 2023 оны таамаглалыг 102.7 сая торход хүрэхээр тооцоолсон нь цар тахлын өмнөх үеийнхийг давсан үзүүлэлт болжээ.


2023 онд дэлхийн эдийн засаг өсөж, Хятадад “COVID-19” халдварыг хяналтад авах ажилд ахиц дэвшил гарах төлөвтэй байгаа зэрэг нь нефтийн эрэлтийг нэмэгдүүлэх хандлагатай байна гэж тайланд дурдсан байна. 

Related news