БУЛГАН: Хэмнэлтийн хууль хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-07-19 12:44:03

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ЗДТГ-ын санхүү, төрийн сангийн хэлтэс Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавих харилцааг зохицуулан ажиллаж байна гэж мэдээллээ. Төрийн хэмнэлтийн тухай хууль, түүнийг дагаж гарсан дүрэм, журмын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг Орон нутгийн өмчийн газрын дарга Т.Баттулгаар ахлуулан байгуулсан байна. Ажлын хэсэг Хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар зохион байгуулсан ажлаа ирэх 10 дугаар сарын 01-ний дотор аймгийн Засаг даргад танилцуулах аж. Одоогоор төрийн байгууллагын автомашиныг лацдаж, шаардлагатай тохиолдолд үйлчлүүлэх, хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна.

Related news