280 сая төгрөгийн асуудлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр шийдвэрлэж өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн төв
Сүхбаатар болон Алтанбулаг, Цагааннуур, Ерөө сумын Бугант тосгоны хэрэглэгчдийг
дулаанаар хангадаг "Сэлэнгэ Энерго" ОНӨААТҮГ-ын
үйл ажиллагаатай аймгийн дарга өнөөдөр танилцлаа.
Тус байгууллагын тухайд жилийн жилд яригддаг хүндхэн асуудлын нэг
бол олон жил хуримтлагдаад буй өр авлагын асуудал юм. Аймгаас өнгөрсөн хавар
150 сая төгрөгийн насосны хөрөнгийг шийдэж өгсөн байгаа.
Харин аймгийн дарга энэ
удаа олон олон хэрэглэгчдийн дулаахан таатай орчинд ажиллаж амьдрах боломжийг
бүрдүүлэх үүднээс нүүрсний уурхайгаас татан авалт хийхэд нь
зориулж, эхний
ээлжинд яаралтай шаардлагатай байгаа урьдчилгаа 280 сая төгрөгийн асуудлыг
эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр шийдвэрлэж өглөө. Түүнчлэн
аймгийн
удирдлагын зүгээс тус байгууллагын ерөнхий инженер, санхүүгийн
албаныхантай цаашдын ажлынх нь талаар санал солилцож, харилцан
ярилцлаа.