Засгийн газар “Үдийн хоол”-ны зардлын хэмжээг тогтооно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-08-11 13:34:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн хоол”-ны зардлын хэмжээг тогтоох асуудлыг хэлэлцэж байна.


Тодруулбал, “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд нэг сурагчид 900 төгрөгийн бүтээгдэхүүн өгдөг байсан. Харин энэ хичээлийн жилээс “Үдийн хоол” болгон 1-5 дугаар ангийн сурагчдад 1500 төгрөг зарцуулдаг болох тооцоог БШУС-ын яамнаас Засгийн газрын хуралдаанд танилцуулж байгаа аж. Уг асуудлыг баталсан тохиолдолд улсын төсвөөс 17.8 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон байна.

Related news