Үер, усны аюулаас сэргийлэхийг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-08-07 12:55:48

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн нутгаар урсах томоохон гол, мөрний усны түвшин олон жилийн дунджаас илүү давж үерлэж байгаа аж. Иймээс гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас  өөрийн болоод бусдын амь нас, эд хөрөнгийг хамгаалж сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Одоогоор Сэлэнгэ мөрөн, Ерөө, Хүдэр, Зэлтэр голын үерийн түвшин 16-87 см-ээр давж үерлэжээ. Мөн Орхон, Хараа голуудын усны түвшин олон жилийн дунджаас 31-77 см-ээр давсан байна.


 

Related news