Зарим сумын соёлын төвийн барилга хэт хуучирчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймагт 1963-1981 онд барьсан зарим сумын соёлын барилгыг ашиглах боломжгүй хэмээн Мэргэжлийн хяналтын газар акт тавьжээ.
Тухайлбал: Дэлгэрхаан, Аргалант, Баянжаргалан, Борнуур, Эрдэнэ, Баянхангай зэрэг сумын барилгад цаашид үйл ажиллагаа эрхлэх нь эрсдэлтэй болохыг хоёр жилийн өмнө мэдэгдсэн байна. Харин Батсүмбэр, Заамар, Жаргалант, Өндөрширээт, Сүмбэр зэрэг сумын барилгууд харьцангуй насжилттай, үйл ажиллагаа эрхлэхэд хэвийн байна.
Өнгөрсөн онд есөн сумын соёлын төвд 253 сая 934 мянган төгрөгийн хийсэн бол энэ онд Борнуур, Баян-Өнжүүл сумын барилгыг 100-185,5 сая төгрөгөөр шинэчлэн сайжруулахаар төсөвт тусгажээ.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг