Нарендра Моди мэндчилгээ дэвшүүлэв

Дэлхийд
nyamtulga@montsame.mn
2016-02-12 11:38:42

ШИНЭ-ДЕЛИ. /Newkerala/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди твиттер хуудсаараа дамжуулан Монгол, БНХАУ, Өмнөд Солонгос, Вьетнамын ард түмэнд билгийн тооллын шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлжээ.

Тэрбээр мэндчилгээндээ, Монголын гайхамшигтай ард түмэнд билгийн тооллын шинэ жилийн баярын мэнд хүргэж, бичин жилдээ эрүүл энх, аз жаргалтай байж, хөгжин цэцэглэхийн ерөөл дэвшүүлье гэсэн байна.

Д.Нямтулга

 

Related news