Үр дүнгийн гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-12 08:36:26

Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат агентлагийн дарга нартай 2016 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээ байгууллаа.

Мөн энэ үеэр  өнгөрсөн жилийн гэрээний биелэлтийг дүгнэлээ. 2015 оны хяналт, шинжилгээ үнэлгээний дүнгээр
1-р байранд  Булган аймгийн Цагдаагийн газар, 2-р байранд  Хүнс хөдөө аж ахуйн газар, 3-р байранд Онцгой байдлын газар тус тус шалгарлаа.  2015 оны тэргүүний сумдууддаа батламжийг нь гардуулахад  тэргүүний сумаар  Хутаг-Өндөр сум, 2-р байранд Бүрэгхангай сум, 3-р байранд  Хялганат, Рашаант, Тэшиг сумд шалгарлаа. 

П.Батням

Related news