Адууны шир үнэд орж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-11 15:02:46

Өвөрхангай аймагт адууны шир үнэд орлоо. Аймгийн түүхий эд, арьс ширний захуудад адууны шир 45 мянгаас 55 мянган төгрөгний хооронд худалдан авч байна.

Тухайлбал: Ширээт түүхий эдийн төв адууны ширийг 50 мянган төгрөгөөр, Баяртсайханы түүхий эдийн төв 45-48 мянган төгрөгөөр, Чандмань түүхий эдийн төв 52 мянган төгрөгөөр, Арвай түүхий эдийн төв 55 мянган төгрөгөөр тус тус худалдан авч байгаа аж.

Засгийн газрын 2015 оны 12 дугаар 25-ны өдрийн хуралдаанаар боловсруулаагүй адууны арьс ширийг 1 сарын 5-аас 2 сарын 5-ыг хүртэлх хугацаанд экспортонд гаргахыг зөвшөөрсөнтэй холбоотой адууны шир үнэд орж эхэлжээ.

Статистик мэдээгээр 2011-2013 онд жилдээ 200 гаруй мянган толгой адууг хүнсэнд хэрэглэж, түүнээс гарсан ширний 90 гаруй хувийг экспортонд гарган эдийн засгийн эргэлтэнд оруулснаар малчдын орлогын тодорхой хувийг бүрдүүлж байжээ. 2014 оны жилийн эцсийн байдлаар 222,8 мянган адууны шир бэлтгэснээс дөнгөж 65,4 мянган ширхэг буюу 29 хувийг экспортолсон байна.

Б.Батчимэг

Related news