Нийслэлийн удирдлагууд гарааны бизнесийг бодитоор дэмжжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-12-15 17:04:18
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзах үеэрээ Мимо-Монгол гэр болон Ламоур брэндийг жил бүр тодорхой хэмжээнд худалдан авч, гадны зочид, төлөөлөгчдөд бэлэглэхээс гадна өв уламжлалаа хадгалан үлдээх зорилгоор сурагчдын хэрэглээнд нийлүүлэх талаар  саналаа уламжилж байсан.Тэгвэл үүнийг ажил хэрэг болгож эхэлжээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт зочилж буй гадны зочид, төлөөлөгчдөд бэлэглэхэд зориулан МИМО-Монгол гэр болон гоо сайхны ЛАМУОР брэндүүдийг Нийслэлийн бэлгийн санд худалдан авсан байна. Нийслэлийн бэлгийн сангийн тодорхой хэсгийг Старт апуудын бараа бүтээгдэхүүнээр бүрдүүлж байгаа нь хоёр талын ач холбогдолтой. Нэг талаас шууд худалдан авалт хийж дэмжиж байгаагаас гадна нөгөө талаас гадны төлөөлөгчдөд үндэсний үйлчдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүдийг бэлэглэснээр уг брэндийг олон улсад сурталчлах боломж гэдгийг албаныхан хэллээ.

Дашрамд дурдахад, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “үйлдвэрлэл, инновацийг цогцоор нь хөгжүүлэх” зорилтын хүрээнд Нийслэлийн Инноваци хөгжлийн төвийг ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг хангажээ. Тус төв инноваци шингэсэн, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, Монгол Улсад старт апын эко системийг бий болгоход анхаарч ажиллах аж.
 
Б.Заяа
相关新闻