Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулинд өөрчлөлт орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэг, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт хийх байсан ч УИХ дахь АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авсан юм. Завсарлагааны хугацаа дууссан тул хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв.
Тус хуулийн төсөлд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой асуудлыг бие даан шийдвэрлэх онцгой чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагын хувьд хурлын төлөөлөгчдийн 3/1 хүртэлх хувийг төрийн захиргааны ажлын туршлагатай, мэргэшсэн төрийн албан хаагчдаар бүрдүүлэх тухай асуудлыг тусгасан.
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад олонх дэмжсэн тул хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

Б.Туул