Ц.Цогзолмаа: Монголоороо үлдэх дархлаа бол монголын соёл урлаг юм
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулж буй “Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган” өнөөдөр Төрийн ордонд болж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр тавьсан илтгэлдээ, “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого болон зохиогчийн эрх, соёлын өв, номын сан, монгол хэлний хуулиудыг баталж, түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах, соёлын биет бус өвийг хамгаалах талаар 10 шахам хөтөлбөрийг Засгийн газраас батлан хэрэгжүүлж байна. Энэ ондоо багтаан Засгийн газраас “Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”, “Чулуун соёлын өв” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлнэ. Ингэснээр соёлын биет бус болон биет өв дурсгалыг хадгалж хамгаалах үйл ажиллагааг цогц байдлаар хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм.

Мөн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд орчин үеийн музейн стандарт шаардлагыг хангасан Байгалийн түүхийн музей болон Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, Үндэсний урлагийн их театр барих ажлыг эхлүүлнэ. Түүнчлэн орон нутгийн соёлын байгууллагын материаллаг баазыг өргөтгөн шинэчлэхэд анхаарч хэд хэдэн аймагт музей, театрын барилга барьж соёл, урлагийн байгууллагуудыг орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр шинэчлэх чиглэлд анхаарч ажиллана. Засгийн газраас соёл, урлагт зарцуулах санхүүжилтийн хэмжээг одоогийнхоос бууруулахгүй байж жил бүр буй боломжоороо өсгөн нэмэгдүүлэх болно. Соёл, урлагийн ажилтны оюуны өмчийг хамгаалах, үнэлэмжийг нь дээшлүүлэх, тэдний нийгмийн хамгаалал, цалин хөлс, урамшуулал, ажиллах орчин нөхцлийг сайжруулах талаар төрийн бодлогын хүрээнд тодорхой арга хэмжээ авна” хэмээн онцлосон юм.
Уг чуулганыг анх 2007 онд зохион байгуулж байсан бөгөөд иймээс өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын ололт үр дүн, амжилт бүтээл, алдаа оноог цэгнэх, улс орны тогтвортой хөгжлийн зорилго, зорилтод соёлын салбарын үүргийг нэмэгдүүлэх, салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлохыг энэ удаагийн чуулганы зорилгоо болгож буй. “Соёл урлаг-Үндэстний дархлаа” уриан дор зохион байгуулж байгаа тус чуулганд аймаг, нийслэлийн соёл урлагийн байгууллагын удирдах ажилтны төлөөлөл болон соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийнхэн зэрэг нийт 500 гаруй хүн оролцож байна. Тэдгээр төлөөлөгчдийн нэг болох Урлаг судлаач Н.Батмөнх, “Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монголын соёл урлагийн салбарт гарсан ололт амжилт маш их. Энэхүү ололт амжилтыг зөвхөн төрийн байгууллагуудад оноож болохгүй. Хувийн хэвшлийнхэн ч Монголын соёл урлагийн салбарын түүчээ болж ирсэн. Ер нь ахиц гарсан тухайд ярьвал маш их зүйлийг ярих боломжтой. Гэхдээ тэдгээр ахицид хувь уран бүтээлчдийн үзүүлж буй жин ахиу байгаа юм. Харин төр талаасаа дэмнэсэн хувь хэмжээ бага, зогсонги талдаа явж ирсэн. Энэ нь төр ажиллахгүй байна гэхээсээ илүүтэй улс орны эдийн засгийн боломж тааруу байгаатай ихээхэн холбоотой” гэсэн байр суурьтай байв.
Харин Төв аймгийн Монгол туургатан” театрын зөвлөх С.Цэенням, “Манай улс Төрөөс соёлын талаар баримтлах бодлогаа баталсан. Гэхдээ энэхүү бодлогын баримт бичиг нь хэт ерөнхий, том хүрээтэй. Барьж аваад дүгнэж цэгнэе гэвч тодорхой бус, тунхагийн шинжтэй батлагдчихаад байгаа юм. Тиймээс соёл урлагийн салбарыг тогтвортой бөгөөд хурдацтай хөгжүүлэхэд чиглэсэн оновчтой бодлого батлан гаргах хэрэгтэй. Хоёрдугаарт ундэсний соёл урлаг, зан заншил, ёс зүй, монгол хүний өнө эртнээс уламжилж ирсэн дадал заншлыг өнөөгийн даяаршиж буй ертөнцөд сарниулчихгүй байхад анхаарах хэрэгтэй. Ялангуяа өсвөр үеийнхнийг жинхэнэ монгол хүн болгож хүмүүжүүлэхэд боловсролын ч, соёлын ч бодлого чиглэгдэж байх ёстой. Үүнтэй уялдуулаад нийгмийн бүх л харилцаанд соён гэгээрлийн аянг зарлан зохион явуулах нь зүйтэй юм" гэсэн бодолтой байлаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн хувьд улсаас урлаг соёлын салбарт хуваарилаж буй төсөв төдийлөн хангалтгүй, өөрөөр хэлбэл цалингийн фондоос хэтрэхгүй төсөвтэй явж ирснийг үгүйсгэсэнгүй. Тиймээс цаашид салбарын хэмжээнд төсөвлөж буй хөрөнгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэр хүртэлх хугацаанд байгаа төсвөө оновч хуваарилах, үүгээр чадварлаг уран бүтээлчдээ дэмжих зорилготой байгаа хэллээ. Түүнчлэн тэрбээр, "Даяарчлагдан буй дэлхийд монгол хүн монголоороо үлдэх тэрхүү дархлаа бол монголын соёл урлаг. Тиймээс соёлын бодлогод анхаарч энэ чиглэлийн хуулийг удахгүй УИХ-аар батлуулахаар ажиллаж байна" гэв.
Чуулган маргааш "Ном хэвлэл ба уншигчийн оюуны хэрэгцээ", "Соёлын болон байгалийн өв", "Тоглолт, үзвэр үйлчилгээний чанар хүртээмж", "Бүтээлч орон зай дүрслэх урлаг", "Дэлгэцийн урлаг дахь Монгол контент", "Монгол дизайн" гэсэн салбар хуралдаанаар үргэлжилнэ.

Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал