Дотоодын аж үйлдвэрийг дэмжих лобби бүлэг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-11-16 09:14:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Дотоодын аж үйлдвэрийг дэмжих лобби бүлэг байгуулжээ.

Уг лобби бүлэгт УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Саранчимэг нар багтаж, хамтарч ажиллахаар болсон байна.

Тэд зэс хайлуулах, нефть боловсруулах, арьс шир боловсруулах болон бордооны үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх ёстой гэж үзэж байгаа аж.

Б.Туул

相关新闻