Ирэх оны төсвийг хэлэлцэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-10-31 09:52:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Хуралдаанаар “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм. 

Мөн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийхээр товолжээ.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн О.Баасанхүү, "Ерөнхийлөгч хориг тавьбал тухайн хууль тогтоомж хэрэгждэггүй. Сангийн сайдын томилгоонд Ерөнхийлөгч хориг тавиад байгаа. Сангийн сайдгүйгээр ирэх оны төсвийг хэлэлцэж болох юм уу. Иймд чуулганы өнөөдрийн хуралдаанаар Сангийн сайдын асуудлыг хэлэлцмээр байна" гэв. 
Үүний хариуд УИХ-ын дарга М.Энхболд, "Дэгийн тухай хуулиар байнгын хороод хуралдсаны дараа хоригийг хэлэлцэх ёстой. Сангийн дэд сайд ажиллаж байгаа тул төсвийг хэлэлцэх бололцоотой" гэсэн хариу тайлбар хийсэн юм. Үүгээр хуралдаан товлосон асуудлаа хэлэлцэж эхлэв.

 
Б.Туул


相关新闻