НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах бичиг өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-08-17 12:38:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг огцруулах шаардлага бүхий бичгийг өнөөдөр НИТХ-д өргөн барив.

Албан бичигт Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, НИТХ-ын Хуралдааны дэгийн заалтыг үндэслэн НИТХ-ыг зарлан хуралдуулж, НИТХ-ын даргыг өөрчлөх, НИТХ-ын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхийг тусгасан байна.

Бичгийг хүлээлгэн өгсөн НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар "МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдсан ч ямар нэг албан тушаалтанд хариуцлага тооцох талаар шийдвэр гаргаагүй. Бид НИТХ-ын дарга ёс зүйтэй байж чадаагүй гэж үзэж байна. Нөхцөл байдал ямар байгааг харж байгаа байх. Бид улс төрийн соёл, ёс зүйг шаардаж байна. НИТХ-ын дарга өөрөө улс төрийн соёл гаргаж, ажлаа өгөх хэрэгтэй гэж бодож байна" гэсэн юм.

Уг бичигт НИТХ-ын 16 төлөөлөгч гарын үсэг зурсан нийт гишүүдийн 3-ны нэг нь болж буй аж. НИТХ-ын хурлаар асуудлыг хэлэлцэж, нийт гишүүдийн 50+1 санал дэмжсэн тохиолдолд огцруулах юм.

Н.Туяа
Гэрэл зургийг Т6Чимгээ
相关新闻