Таеквондоч М.Түмэнбаяр хүрэл медалийн төлөө тоглоод ялагдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-06-28 10:48:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Мужу хотноо болж буй таеквондогийн ДАШТ-ий 58 кг-д өрсөлдсөн М.Түмэнбаяр хүрэл медалийн төлөөх тулаанаа Мексикийн шилдэг тамирчин Наварро Карлостой хийж, 18:32-оор ялагджээ.

М.Түмэнбаяр эхний тойрогт Украины Пойденок Игорийг 21:19-өөр ялж, дараагийн тойрогт Сербийн Гладович Милошийг 18:9-өөр ялсан байна. Улмаар Доминиканы таеквондоч Пие Луйсийг 11:10-аар буулган авч, шөвгийн наймд шалгарсан юм.

Д.Өлзий 
相关新闻