Согтуурсан этгээдийг эмнэлэгт эрүүлжүүлдгийг болино
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы хуралдаан цаг сунган хуралдаж байна.
Хуралдаан Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр үргэлжилж байна. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн М.Билэгт нарын 9 гишүүн өнгөрсөн сарын 28-нд өргөн мэдүүлсэн.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн төсөл хэрхэн хэрэгжих тухайд тодруулсан. Эл асуултад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Хууль зүйн яамнаас ижил төрлийн хуулийн төслийг өргөн барьсан. Үүний дараа хэлэлцэх байх. Энэ хуулиар эмнэлэг эмнэлгээрээ, цагдаа цагдаагаараа ажиллаг л гэж байгаа юм. Өмнө байснаар нь эрүүлжүүлэх байр цагдаагийн харьяалалд шилжиж, цагдаагийн цолтой эмнэлгийн ажилтан давхар ажилладаг байхаар хуульчилсан" гэсэн хариулт өглөө.
Хэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт тавьсны дараа санал хураалт явуулахад олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
Б.Туул