ДОРНОГОВЬ: Өөр аймгийн 10510 толгой мал отроор өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-12-09 15:14:48

Сайншанд, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Аймгийн ХХААГ-аас гаргасан мэдээллээр Дундговь, Өвөрхангай, Говьсүмбэр, Хэнтий, Төв, Архангай, Дорнод аймгийн нийт 11 өрхийн 10510 толгой мал Айраг, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, суманд отроор өвөлжиж байна. 


Тус аймагт аймаг дундын отрын бүс нутаг байхгүй хилийн зурваст 5 сумын 170 өрхийн 75.8 мянган толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 4 сумын 87 өрхийн 41.1 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 9 сумын 234 өрхийн 46.9 мянган толгой мал, Өөр аймгийн нутагт 7 сумын 40 өрхийн 11.3 мянган толгой мал тус тус өвөлжиж байгаа юм. 


Дорноговь аймгийн хэмжээнд одоогоор цас багатай, бэлчээрийн нөөцтэй дулаан өвөл болж байгаа тул ихэнх малчин өөрсдийн нутагтаа өвөлжиж байна. Харин аймгийн ИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 4-ний 02/11 дүгээр тогтоолоор Алтанширээ, Иххэт, Мандах, Сайхандулаан, Улаанбадрах, Хатанбулаг сумын 108,9 мянган га бэлчээрийн газрыг сум дундын отрын нөөц нутгаар тусгай хэрэгцээнд аваад байгаа юм.  

相关新闻