ДОРНОГОВЬ: Багачууд шагайгаар наадаж цагийг үр бүтээлтэй өнгөрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-12-09 11:02:12

Сайншанд, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Аймгийн Музей сургалт судалгааны төвөөс сар бүрийн сүүлийн өдрийгСоёлын өдөрболгон зарласантай холбогдуулан тодорхой үйл ажиллагааг зохион байгуулж байна.  


Энэ оны 11 дүгээр сарын соёлын өдрийн хүрээнд Монгол тоглоом наадгай хөтөлбөрт ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн Г.Түвшинжаргал багштай 4д ангийн хамт олон оролцож, алаг мэлхий өрөх, шагай шүүрэх, 12 бэрх зэрэг шагайн наадгайгаар тоглож, нэг өдрийг өнгөрүүлжээ.


Шагайн наадгай нь монголчуудын уламжлалт тоглоом наадгай юм. Нүүдэлчин соёлтой монгол зон олон таван хошуу малынхаа шагайгаар шагай няслах, шагай харвах, шагай шүүрэх, алаг мэлхий өрөх, морь уралдах зэрэг олон тоглоом наадгайг тоглон наадаж иржээ.


Ташрамд, аймгийн Тав номын сан, Музей сургалт, судалгааны төвөөс бусад байгууллагатай хамтран шагайн наадгайтай холбоотой олон хөтөлбөрийг хүүхэд багачуудын дунд зохион байгуулдаг байна.  




相关新闻