Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны талаар хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-12-02 15:06:45

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. МХЭҮК Монголын Хөдөлмөрийн их сургуулийн судлаачдын багтай хамтран “Иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт: Эрүүл мэндийн санхүүжилт, даатгалын тогтолцоо” судалгаа хийж байна.


Энэ хүрээнд эрүүл мэндийн санхүүжилт, даатгалын тогтолцоо хүний эрүүл мэндээ хамгаалуулах, тэгш, хүртээмжтэй, хүрэлцээтэй, чанартай эсэхэд хэрхэн нөлөөлөх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх, иргэнийг санхүү болон бусад эрсдэлээс хамгаалахад тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцох хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт оролцогчид иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангах чиглэлээр гаргаж буй бодлого шийдвэр, эрх зүйн зохицуулалт нь хүний эрхэд суурилах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын хяналтыг сайжруулах, санхүүжилтийн оновчтой зарцуулалт, үр дүнтэй тогтолцоо бий болгоход анхаарах талаар саналаа илэрхийлэв.


Хэлэлцүүлэгт ЭМД-ын тогтолцоо, санхүүжилтийн асуудлаар ЭМЯ, Сангийн яам, тэдгээрийн газар, хэлтэс, ЭМДҮЗ, ЭМДЕГ, НЭМҮТ, ЭМХТ, НЭМГ, Дэлхийн банк, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагын 30 гаруй төлөөлөгч оролцжээ

相关新闻