Төмөр замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-02 09:27:35

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр замын төсөлд ашиглах материалын тээвэрлэлт, талбайд тараан байршуулах болон бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.


Зам, тээврийн яамны мэдээлснээр, өнөөдрийн байдлаар уг төмөр замын бүтээн байгуулалтад гэрээний дагуу нийлүүлэх 9310 ширхэг зам төмрөөс 4340 ширхэгийг хүлээн авч, төсөлд шаардлагатай нийт зам төмрийн 46 хувийг бүрдүүлээд байна. Мөн 32880 ширхэг бетон дэрийг хүлээн авч, эдгээрийг 18-р км-ийн ПК200 хүртэл буулгаж, талбайд байршуулалтын ажлыг бүрэн гүйцэтгэжээ. Энэ нь төслийн хэрэгцээт бетон дэрийн 15 хувийг хангаж байгаа юм.


Ийнхүү материалын нийлүүлэлт тогтмол нэмэгдэж, газар дээрх угсралт болон байршуулалтын ажил төлөвлөгөөний дагуу урагшилж байгаа нь “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтын дараагийн шатны ажлыг хугацаанд нь эхлүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж байна.

 

相关新闻