ХОВД: Өөр аймаг, сумдад 1800 гаруй малчин өрх оторлоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Малчид жилийн дөрвөн улиралд отор нүүдэл хийдэг. Зун, намрын отор бол тарга хүчнийх юм. Харин өвөл, хаврын отор бол бэлчээр сонгож, мал сүргийг онд сайн оруулах юм.
Хүнс, хөдөө аж ахуйн газраас хийсэн судалгаагаар энэ жил 1883 өрхийн 1036.0 мянган толгой мал өөр аймаг, сумын нутагт отроор өвөлжинө.
Ховд аймгаас 24 өрхийн 8.8 мянган толгой мал Булган аймгийн Орхон туул сум, Баян-Өлгий аймгийн Булган сум, Говь-Алтай аймгийн Халиун, Хөх морьт сум, Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Завхан аймгийн Дөрвөлжин суманд отроор өвөлжихөөр байна.
Мөн өөрийн аймаг дотор буюу Ховд аймгийн бусад
сумын нутагт 403 өрхийн 134.2 мянган толгой мал, тусгай хэрэгцээний отрын бүс
нутагт 21 өрхийн 17.9 мянган толгой мал өвөлжинө. Харин хилийн зурвас бүс
нутагт 121 өрхийн 144.1 мянган толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүс
нутагт 1314 өрхийн 731.0 мянган толгой мал оторлох юм.
Ulaanbaatar