Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх нутгаар зуд болох төлөв гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-11-14 08:53:43

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс зудын энэ сарын урьдчилсан төлөвийг боловсруулахад Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн ихэнх нутгаар зуд болох магадлалтай байна.


Тодруулбал, мал өвөлжилт нийт нутгийн 2 хувьд нэн их, 16 хувьд их, 36 хувьд дунд, 29 хувьд бага, 17 хувьд хүндэрч болзошгүй. Ялангуяа Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Төвийн зарим нутгаар зудын хүндрэл үүсэх төлөв гарчээ.


Ингэхдээ газрын ажиглалт, хиймэл дагуулаас авсан ган, зуншлагын байдал, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, ургац, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны зузаан болон 11 дүгээр сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн гаргасан байна.


Иймд мал өвөлжилт хүндэрч болзошгүй бүс нутгуудад анхаарч, Цаг уурын байгууллагаас гаргадаг богино, дунд, урт хугацааны урьдчилсан болон тухай бүр шинэчлэн гаргах зудын урьдчилсан төлөвийн мэдээг тогтмол авч ашиглах, цагийн байдал хүндэрсэн үед хэрэгжүүлэх урьдчилсан бэлтгэлээ эртнээс бүрэн хангахыг ОБЕГ-аас зөвлөжээ.



相关新闻