Хүүхдүүд амралтаараа шатар, даам тоглож сурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан сумын 13 дугаар багаас эрхлэн уламжлал болгон зохион байгуулдаг "Шатар, даамын дугуйлан"-гийн нэгдүгээр ээлжийн сургалт амжилттай боллоо.
21 хоногийн турш 4-8, 9-15 насны ангиллаар өдөрт хоёр ээлжээр 32 хүүхэд тус дугуйланд суралцсан байна. Оюуны спортоор хичээллэгч хөвгүүдийн дунд зохион байгуулсан тэмцээнд Б.Жавхлантөгөлдөр, Э.Анар-Эрдэнэ, Ц.Тэргэл нар, охидоос Ц.Мандухай, Н.Золжаргал, Б.Халиун нар эхний гурван байрыг тус тус эзэлжээ. Харин даамын тэмцээнд Э.Билгүүндалай түрүүлж П.Эрдэнэхүү, Ц.Тэргэл нар удаах байранд орсон байна. Сургалтын эхний ээлжийг спортын дэд мастер С.Тавхай удирдан явуулсан бол 2-р ээлж энэ сарын 22-нд эхлэх юм.
Б.Норовсамбуу