Хантай багийг нүүлгэх асуудал зураг төслийн шатандаа явж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-10-01 14:59:34

“Эгийн гол” төслийг хэрэгжүүлэхийн тулд Булган аймгийн Хутаг – Өндөр сумын Хантай багийг нүүлгэн шилжүүлэх асуудал яригдаж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Энэ талаар холбогдох мэргэжилтнээс тодрууллаа.

Тэрээр: Энэ ажил одоогоор зураг төслийн шатандаа явж байгаа. Ерөнхий зургаа гаргаад дуусч байна. Улаанбаатар хотын “Нарт дизайн” ХХК нь үргэлжлүүлээд хэсэгчилсэн зураг төсвөө гаргана. Эгийн гол төслийн гол зорилго нь байгалийн нөөц болох усыг ашиглан цахилгаан гаргаж авахад чиглэгдэж байгаа юм. Үүнийг дагаад аялал жуулчлал, зам, наймаа зэрэг зүйлс хөгжих боломж нээгдэнэ гэж үзэж байгаа гэсэн мэдээллийг өглөө.

П.Батням

 

相关新闻
注释