ОХУ-аас жилд 100 тэрбум шоо метр байгалийн хий авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2015-09-30 16:21:59

ӨМНӨД САХАЛИНСК. /TASS/. Хятадын үндэсний газрын тосны корпораци ОХУ-аас БНХАУ руу жилд 100 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх боломжтой гэж тус корпорацийн Бодлого судалгааны газрын ерөнхий захирлын орлогч Ван Жэнь мэдэгдэв.

Ирээдүйд байгалийн хийн нийлүүлэлт жилд 100 тэрбум шоо метрт хүрч магадгүй гэж тэрбээр мэдэгджээ.

Тус компанийн албаны хүний мэдэгдсэнээр, Хятадын үндэсний газрын тосны корпораци ОХУ дахь нүүрстөрөгчийн үйлдвэрлэлийн төслүүдэд оролцох сонирхолтой байгаа аж.

Бид ОХУ дахь нүүрстөрөгчийн үйлдвэрлэлийн төслүүдийг сонирхож байгаа гэж Ван Жэнь мэдэгдсэн байна.

ОХУ-ын “Роснефть” болон БНХАУ-ын Үндэсний нефть болон байгалийн хийн хайгуул, хөгжлийн корпораци 2014 оны 11 дүгээр сарын 9-нд Ази-Номхон далайн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр ерөнхий гэрээнд гарын үсэг зуржээ гэж бид өмнө нь мэдээлж байсан. Уг гэрээний хүрээнд Хятадын компани “Ванкорнефть” компанийн хувьцааны 10 хувийг худалдан авсан билээ.

Д.Нямтулга

相关新闻
注释