15 иргэнийг Баян-Өлгий аймгийн “Хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Наурыз баярыг
тохиолдуулан улс, аймгийнхаа хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр
оруулсан 15 иргэнийг Баян-Өлгий аймгийн дээд шагнал болох "Хүндэт иргэн"-ээр
өргөмжиллөө.
Шагнал хүртсэн иргэдийг аймгийн ИТХ-ын дарга
Н.Бейбитхан, Засаг дарга Д.Бауыржан нар энэ сарын 22-ны өдөр хүлээн авч,
энгэрийн тэмдэг, гэрчилгээг нь гардуулж өглөө.
Аймгийн
"Хүндэт иргэн"-ээр өргөмжлөгдсөн хүмүүсийг нэрсийг доор
танилцуулж байна.
1.Ш.Жүкей - Өлгий сумын ахмад настан;
2. А.Сайлау - Аймгийн ИТХ-ын дарга асан;
3. О.Хавсатар - Аймгийн Засаг дарга асан;
4. Х.Баян - Аймгийн ИТХ-ын дарга асан;
5.С.Хавыл - Аймгийн Засаг дарга асан;
6.Б.Лазатхан - Аймгийн ИТХ-ын дарга асан;
7.Ш.Сүйениш - Өлгий сумын ахмад настан,
бэлтгэл хурандаа;
8.Б.Зархум - Аймгийн ЗДТГ-ын дарга асан;
9.Х.Хатира - Өлгий сумын өндөр настан, ахмад
багш;
10.Х.Адия - Өлгий сумын ахмад настан, эрүүл
мэндийн ахмад ажилтан;
11. А.Гылымхан – Аймгийн Засаг дарга асан;
12.Х.Дармен – Аймгийн Засаг дарга асан;
13.С.Болд – “Рысжан” компанийн ерөнхий
инженер;
14.С.Займке – Өлгий сумын өндөр настан, ахмад
багш;
15.Ш.Муратхан - Өлгий сумын өндөр настан, ахмад багш.