Ханх суманд 4,7 магнитудын газар хөдлөлт болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Долоон уул гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 347 км, сумын төвөөс баруун зүгт 30 км-т энэ сарын 15-ны 22:23 цагт 4.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Энэ үеэр иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн боловч ямар нэгэн хохирол учраагүй гэдгийг сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ. Тус аймагт нэгдүгээр сарын 12-нд 6,5 магнитудын газар хөдлөлт болсноос хойш давтан хөдлөлт бүртгэгдсээр байна.