Польш, Герман, Швед Оросын дипломатчдыг нутаг буцаана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-02-09 09:36:33

МОСКВА. /TASS/. Зөвшөөрөлгүй жагсаалд оролцсон дипломат ажилтнуудыг нь ОХУ нутаг буцаасны хариуд Герман, Польш, Швед улсууд Оросын гурван дипломатчийг даваа гарагийн орой “персона нон грата” /“үл таашаагдах этгээд” дипломат хэллэг/ гэж зарлав.


ОХУ-ын Гадаад хэргийн яам /ГХЯ/ Москва, Санкт-Петербург хотод нэгдүгээр сарын 23-нд болсон зөвшөөрөлгүй жагсаалд оролцсон Швед, Польш, Германы дипломатчдыг “үл таашаагдах этгээд” гэж үзэж байгаагаа өнгөрөгч баасан гарагт мэдэгдсэн юм.


Дээрх шийдвэртэй холбогдуулан Швед, Польш, Германы Элчин сайдын яамдын төлөөлөгч нарыг ОХУ-ын ГХЯ-нд дуудаж, тэдэнд эсэргүүцэл илэрхийлжээ.


Оросын дипломат ажилтнуудыг нутаг буцаах тухай мэдээлэл гурван орны ГХЯ-ны твиттер хуудсанд бараг нэгэн зэрэг нийтлэгдсэн байна. 


ОХУ-ын ГХЯ хариу мэдэгдэл хийхдээ, Европын орнуудын хийсэн алхамыг үндэслэлгүй, найрсаг бус гэж нэрлэжээ.

相关新闻