"Дархан хүнс", "Бэрх Уул" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-10-19 18:21:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 10 дугаар сарын 19-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 27 ХК-ийн 29,753,793.94 төгрөгийн үнийн дүнтэй 133.209 хувьцаа арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 8 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Дархан хүнс" (DHU+14.97%) болон "Бэрх Уул" ХК (BEU+14.67%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөвсгөл алтан дуулга" (ADU-3.20%) болон "Монгол шилтгээн" ХК (MSH-3.12%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.


ТOP 20 индекс 0.1 хувиар буурч, 17484.65 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,596,551,390,219.50 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


相关新闻