Данийн парламентын төлөөлөгчид УИХ-ын Тамгын газрын ажилтнуудтай уулзалт хийв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад айлчилж буй Данийн Вант Улсын Фолкетинг /парламент/-ийн Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Кордт Хансен, тус газрын Гадаад харилцааны хорооны нарийн бичгийн дарга Томас Сндергард нар өнөөдөр (2017.06.09) УИХ-ын Тамгын газрын ажилтнуудтай уулзаж, Данийн Фолкетинг /парламент/-ийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийлээ.
2963天