УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ

 |  Written by MontaStudio  | 
PDF version

УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийв.

УИХ-ын дарга М.Энхболд чуулганыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын эдийн засгийг эмчлэх гол ажлыг энэ хавартаа багтаан дуусгах ёстойг онцолсон юм. Мөн энэ удаагийн чуулганы онцлох ажлын нэг нь 2017 оны төсвийн тодотгол гэдгийг тэмдэглэлээ. Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Засгийн газрын гишүүд, Улсын Их Хурлаас томилогддог болон ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын удирдлагууд, мөн улс төрийн намуудын төлөөлөл, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчдийн байгууллагын тэргүүн нар оролцов. Монгол Улсын Yндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож болно” хэмээн заасан байдаг билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ энэ удаагийн парламент нь түүний бүрэн эрхийн хугацааны гурав дахь парламентын бүрэлдэхүүн гэдгийг онцлоод шийдвэрлэвэл зохих таван асуудал дээр байр сууриа илэрхийлсэн юм.