“Бэст буйдан” компаний бүтээгдэхүүнүүд эрэлт ихтэй байна

 |  Written by MontaStudio  | 
PDF version

Монголын үндэсний үйлдвэрлэгч “Бэст буйдан” компани жилд 15000 буйдан, 2000 гаруй тавилгыг эх орондоо борлуулахын зэрэгцээ Хятад улсын “Хэбэй Чан Ань хуванцар”, “Хун Янь арьс”, “Оү Нүо Яа нэхмэл”, Оросын “Винилтекс”, “Люмитекс” компаниудтай түншлэн ажиллаж байна.

“Бэст буйдан” компани 2013 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэн тавилга үйлдвэрлэл худалдааны чиглэлээр “Бэст стайл”, барилга, хувийн орон сууцны угсралтын чиглэлээр “Бэст хаус”, буйдан засварын чиглэлээр “Бэст сервис” ХХК-уудыг тус тус үүсгэн байгуулж амжилттай ажиллаж байгаа билээ. Тус үйлдвэрийн зочны өрөөний цогц тавилга Монголдоо эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүний нэг бөгөөд монголчуудын орон гэрээ чимэх уламжлалт сэтгэлгээг орчин үетэй хослуулсан этгээд шийдэлтэйгээрээ ихээхэн онцлог юм. Нийт хүн амынх нь 60 гаруй хувийг хүүхэд залуус эзэлдэг Монгол улсад зочны өрөөний буйдан хүүхдийн тоглоомын талбар, залуусын үзвэрийн суудал болох нь нийтлэг. Тиймээс зөөлөвч эд болон өнгөлгөөний материал, модон бэлдцүүдийг аль болох бат бөх, удаан эдэлгээтэй байлгах талаас нь анхаарч чанартай материалаар үйлдвэрлэдэг гэхчилэн “Бэст буйдан”-гийн давуу талуудыг дурдвал олон. Тус компани нийгмийн хариуцлагаа ухамсарлан “Сэтгэлийн дуудлага” хэмээх хүмүүнлэгийн төслийг хэрэгжүүлж тусламж зайлшгүй хэрэгтэй болсон арав гаруй айл өрхөд “Бэст хаус”-ынхаа шинэ орон сууцыг бэлэглэсэн нь олон нийтийн талархлыг хүлээсэн томоохон ажил болсон юм.