top banner
Шуурхай мэдээ

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зар


2017-05-15 12:20:47

МОНЦАМЭ агентлагийн түрээслэх талбайн  танилцуулга:

Цайны газрын зориулалтаар: МОНЦАМЭ агентлагийн байрны подвальд байрлах 55.86 м.кв талбай бүхий цайны газар
Албан  тасалгааны зориулалтаар: МОНЦАМЭ агентлагийн байрны 1 давхарт байрлах  30м.кв, 2  давхарт байрлах 26.5м.кв, 16 м.кв, 3 давхарт байрлах 26.5м.кв   тус тус талбайтай  өрөө
                   МОНЦАМЭ агентлагийн эд хөрөнгийг  түрээслэх сонирхолтой хуулийн этгээд,аж ахуйн нэгж, иргэдээс төрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна. 
Сонгон шалгаруулалтад бүрдүүлэх материал.Үүнд:
               Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх); түрээсэлж явуулах үйл ажиллагааны чиглэлээр эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Мэргэжлийн туршлагатай иргэд баг бүрдүүлж шалгаруулалтад оролцож болно. 
  • Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажил 2014 он, 2015 он, 2016 он)
  • Санхүүгийн чадварыг нотлох баримт  (иргэн, хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан  дансны тодорхойлолт; хуулийн этгээд 2015, 2016 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан)
  • Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Талбай болон эд хөрөнгө түрээслэх үнийн санал
  • Нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг
  • Үндсэн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилагсад нь эрүүл мэндийн шинжилгээний дэвтэртэй байх, шинжилгээнд бүрэн хамрагдсаныг нотлох баримт бичиг
  • Талбай болон эд хөрөнгө түрээслэх үнийн саналын дагуу 3 сарын түрээсийн төлбөртэй дүйцэхүйц барьцаа байршуулах боломжтойг нотолсон баримт бичиг
  • Агентлаг орчмын цайны газрын гаргаж буй хоолны жишиг үнээс ихгүй үнээр борлуулах тухай албан тодорхойлолт
 
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ: Албан тасалгааны зориулалтаар түрээслэх 1 м.кв талбайн доод үнэ 15,000.00/арван таван мянган/төгрөг
Цайны газрын талбайн зориулалтаар түрээслэх1 м.кв-ын доод үнэ 8,000.00 /найман  мянган/ төгрөг
 
Материалыг доорх хаягаар ирүүлнэ.Улаанбаатар,Чингэлтэй дүүрэг,1-р хороо Жигжиджавын гудамж 8 МОНЦАМЭ агентлагийн байр 3 дугаар давхар 305 тоот өрөө: Нягтлан бодогч Б.Отгонханд Утас: 263893
           
Материалыг  2017 оны 05-р сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минутаас  өмнө  дээрх хаягаар ирүүлэх  ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан материалыг  2017 оны 05-р сарын 26-ны өдрийн 11 цаг 00 минутанд нээнэ.

Сурталчилгаа
Монгол брэнд