Бэлчээрийн ургамлын гарц тааруу байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-13 11:17:40

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Бэлчээрийн ургамлын ургалт тавдугаар сарын 10-ны байдлаар ямар байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас дараах мэдээллийг өглөө.


Тэдний өгсөн мэдээллээр Хөвсгөл, Дархан-Уул, Хэнтий, Дорнодын нийт, Булган, Сэлэнгэ, Төвийн ихэнх, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн зарим суманд хэвийн байна.

Харин  Дундговь аймаг бүхлээрээ болон Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговийн ихэнх, Завхан, Баянхонгорын зарим сумын нутгаар муу байна.


Энэ арав хоногт агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджаас 2.2-7.9 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 орчим хувьд олон жилийн дунджаас ахиу, 20 гаруй хувьд дунджаас бага оржээ.


Салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 16-26 м/с буюу аюултай үзэгдлийн, Төвийн Лүн, Хэнтийн Хэрлэнбаян-Улаан орчмоор 28-30 м/с хүрч онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.



Связанные новости