Арьс, шир боловсруулах үйлдвэрүүдэд олон улсын LWG стандартыг мөрдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-08 10:42:13

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Эмээлт эко аж үйлдвэрийн паркбайгуулж, хөгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлнэ.


Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-руу нүүлгэх аж. Тус үйлдвэрүүд парк хэлбэрээр хөгжих тул НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын арьс, шир боловсруулах үйлдвэрийн олон улсын LWG стандартыг мөрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.


Мөн тус байгууллагаас зөвлөх үйлчилгээг авах юм байна. НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага нь тус салбарын цэвэрлэх байгууламжийн технологийг олон улсад хэрэгжүүлсэн туршлагатай. Тиймээс “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн цэвэрлэх байгууламжийн технологи схем, ажлын зураг төсөл, бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллах ажээ.

Связанные новости