Гурван чиглэлийн автобусны маршрутыг түр өөрчлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-04 11:49:17

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Нийслэлийн авто зам өргөтгөл шинэчлэлтийн ажил хийж байна.


Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Соёолжийн нүхэн гарцаас “Нарантуул” олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг энэ сарын 6-ны 22:00 цагаас 9-ний 06:00 цаг хүртэл хаах ажээ.


Тиймээс тухайн замаар зорчдог нийтийн тээврийн үйлчилгээний

М:5 “10-р хороолол-Нарны зам-Ботаник”

Ч:17А “Баруун 4 зам-/Их тойрог/”

Ч:17Б “Баруун 4 зам-нарны зам-Зүүн 4 зам-их тойруу /Их тойрог/” чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар болов.


Дээрх гурван чиглэлийн автобусыг зам засварын ажил дуусах хүртэл Нийслэл хүрээ өргөн чөлөө, Их Монголын гудамж, Олимпын гүүрээр Нарны зам руу тойрч явах зохицуулалт хийсэн байна. Мөн жолооч нар дээрх замыг сонгохгүй байхыг холбогдох мэргэжилтнүүд санууллаа. 

Связанные новости