Импортын цахилгаан хэрэглээ 13.2 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-05-03 14:32:11

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 2023 оны тайлангаар 8.5 тэрбум кВт.ц-ын гүйцэтгэлтэй гарчээ.


Энэ нь өмнөх оны гүйцэтгэлээс 0.3 тэрбум кВт.ц-аар буюу 4.3 хувиар өссөн дүнтэй байгааг өнөөдөр болсон Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)-ны тайлангийн хурал дээр мэдээллээ. Нийт цахилгааны:

  • 90.9 хувийг дулааны цахилгаан станцаар,
  • 8.5 хувийг нар, салхины эх үүсвэрээр,
  • 0.6 хувийг усан цахилгаан станцаар,
  • 0.01 хувийг дизель станцаар тус тус үйлдвэрлэсэн байна.


Тайлант онд 2.4 тэрбум кВт.ц цахилгааныг импортоор авсан нь өмнөх онтой харьцуулахад 0.3 тэрбум кВт.ц буюу 13.2 хувиар өсжээ.


2023-2024 оны өвлийн эрчим хүчний системийн оргил ачаалал өмнөх оноос 11.3 хувиар нэмэгдэж 1636 МВт-д хүрчээ.




Дулааны цахилгаан станцууд болон сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрүүд бүрэн хүчин чадлаар ажилласан байна.

ЭХЗХ-ны тайлангийн хуралд эрчим хүчний 177 тусгай зөвшөөрөл эзэмшигч компани, ААН-ийн 240 ажилтан албан хаагч оролцлоо. 

Связанные новости