ХӨВСГӨЛ: Хөдөө аж ахуйн мэргэжилтний эрэлт, хэрэгцээ их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-05-03 11:06:17

Мөрөн, 2024 оны тавдугаар  сарын 3 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт төгсөх ангийн сурагчдад ажлын байрны мэдээлэл олгох зорилгоор “Мэргэжил сурталчлах” өдөрлөгийг зохион байгуулж 800 орчим сурагч оролцлоо.




Энэ үеэр Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Я.Эрхэмбаяр “Хөдөө аж ахуйн мэргэжилтний эрэлт, хэрэгцээ орон нутагт их байна. Тус аймагт хөдөө аж ахуйн салбарт ажиллах 10 мянга орчим иргэдийн эрэлт байгаа боловч өнөөдрийн байдлаар 2700 иргэн ажиллаж байна.

Цаашид энэ салбарт тогтвортой ажиллах мэргэжилтнийг бэлтгэх шаардлагатай байна” гэдгийг хэлж байлаа.

Мөн орон нутагт хөдөө аж ахуйн мэргэжилтний хангамжийг сайжруулах, салбарын ажилтнуудыг мэргэшлийн болон богино хугацааны сургалтад хамруулах, хамтарсан төсөл, төсөвт хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлүүдээр Хөвсгөл аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Я.Эрхэмбаяр, Хөдөө аж ахуйн их сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал  Г.Энхбаяр нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

 

Связанные новости