Хятадын нисэх онгоц тээгч гурав дахь хөлөг онгоц туршилтаар далайд гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-05-02 11:07:54

БЭЭЖИН, 2024 оны тавдугаар сарын 2 /NHK/. Хятад улсын дотооддоо үйлдвэрлэсэн гурав дахь нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг туршилтаар далайд гаргасан тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. 


Энэ алхам нь АНУ-ын сонор сэрэмжийг нэмэгдүүлж, Тайванийн шинэ засаг захиргаанд дарамт учруулж магадгүй гэж шинжээчид үзэж байна. 


Хятадын төрийн мэдлийн төв телевизээр мэдээлснээр, нисэх онгоц тээгч "Фүжянь" хөлөг онгоц Шанхай дахь усан онгоцны үйлдвэрийн зогсоолоос лхагва гаргийн өглөө хөдөлжээ.  


“Фүжянь” нь Хятад улсын дотоодоо үйлдвэрлэсэн өмнөх хоёр нисэх онгоц тээгч хөлөг онгоцноос илүү том, илүү олон нисэх онгоц тээвэрлэх чадалтай гэж таамаглаж байна. Түүнчлэн катапультаар тоноглогдсон Хятадын анхны нисэх онгоц тээгч гэдгийг хэвлэлүүд онцолжээ. Цахилгаан соронзон түлхэгч бүхий энэ төхөөрөмж нь нисэх онгоцны хөөрөх үеийн хурдыг нэмэгдүүлдэг ажээ. 


Уг хөлөг онгоцыг Зүүн Хятадын тэнгис, түүний дотор Тайванийг хариуцдаг Хятадын Тэнгисийн цэргийн хүчний Зүүн флотод хүлээлгэн өгөх бололтой гэж шинжээчид таамаглаж байна. 


Связанные новости