Цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр МЕТА компанитай хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
uranatuya@gmail.com
2024-04-23 11:29:45

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, харилцаа холбооны яам МЕТА компанитай кибер аюулгүй байдал, Цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

 

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр МЕТА компанийн Ази, Номхон далайн бүсийн оффисын төв Ази хариуцсан Олон нийтийн бодлогын хэлтсийн дарга Сенүра Абейвардена тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээТөрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, МЕТА компани нь 2019 оноос эхлэн “Засгийн газартай хамтран ажиллах суваг” буюу ногоон сувгийг Монгол Улсад нэвтрүүлж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд цаашид кибер аюулгүй байдал, кибер гэмт хэрэг, ялангуяа хүний хувийн мэдээллийг хамгаалах, цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцсон байна.

 

Уулзалтын үеэр МЕТА компанийн төлөөлөгчид нийгмийн сүлжээн дэх хуурамч хаяг, худал мэдээллийг хиймэл оюун ухааны технологи ашиглан хэрхэн илрүүлэн, устгаж байгаа талаар товч танилцуулжээ.


Связанные новости