Ханги-Мандалын боомтоор хувийн автомашинаар хил нэвтэрч эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-04-19 16:44:14

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Манай улсын Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай, жижиг оврын тээврийн хэрэгслээр БНХАУ руу хил нэвтрэх боломжтой боллоо.


Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх, Монгол, Хятад хоёр орны иргэд, тээврийн хэрэгслийн харилцааг хөнгөвчлөх, боомтын нээлтийн түвшинг тасралтгүй дээшлүүлэх зорилгоор 4 дүгээр сарын 15-ны өдрөөс ийнхүү Монгол Улсын иргэд алба, амины жижиг оврын тээврийн хэрэгслээр БНХАУ руу хил нэвтэрч эхэлсэн талаар гаалийн байгууллагаас мэдээллээ.


Монгол Улсын ГЕГ-ын харьяа Ханги дахь гаалийн газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын гааль болон Бугат хотын хилийн шалган нэвтрүүлэх байгууллага болон бусад холбогдох нэгжүүд харилцаа холбоогоо бэхжүүлж, гаалийн бүрдүүлэлтийн үйл явцыг хурдасгаж хилийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. 

Связанные новости