ТӨВ: Сүнчон их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-04-19 15:53:13

Зуунмод, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Сүнчон их сургуулийн төлөөлөл энэ сарын 18-ны өдөр Төв аймгийн удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.

 

Уулзалтаар Төв аймгийн оюутан залуучуудыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан суралцуулах, 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Төв аймагт зохион байгуулах Сүнчон их сургуулийн өдөрлөгийн талаар ярилцаж, харилцан санал солилцлоо.

 

Тус сургуульд Төв аймгаас хэлний бэлтгэлд 14, бакалаврт 5, магистрт 4 оюутан суралцаж байгаа бөгөөд нэг оюутан нь сургуулиа амжилттай төгссөн байна.

 

Сүнчон их сургууль нь 1935 онд “Хөдөө аж ахуйн сургууль” нэртэйгээр байгуулагдсан, хөдөө аж ахуй, байгаль орчны чиглэлээр сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг, олон жилийн туршлагатай төрийн өмчит улсын сургууль юм. 

Связанные новости