ДАРХАН-УУЛ: "Жаргалтай амьдрал төв" иргэдэд эмийн болон сэтгэлзүйн эмчилгээ хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-04-17 12:50:15

Дархан, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн хэмжээнд архины хамааралтай иргэдэд зориулсан төрийн үйлчилгээг үзүүлэх нэгж байгуулах санаачилгыг аймгийн Засаг дарга Б.Азжаргал гаргаж байсан. Тэгвэл орон нутгийн санхүүжилтээр “Жаргалтай амьдрал төв”-ийг байгуулж, архины хамааралтай иргэдийг нийгэмшүүлэх төвийг байгуулж хоёр дахь ээлжийн үйлчлүүлэгчдээ авчээ.




Гуравдугаар сарын 22-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхэлсэн тус төвд архины хамааралтай иргэд эмийн болон сэтгэлзүйн эмчилгээ хийлгэж байна. Цаашид тус төвөөс гарсан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг орон нутгаас дэмжих боломжтой гэж аймгийн Засаг дарга мэдэгдлээ.




Нэг удаа 25 хүн хүлээн авах хүчин чадалтай уг төвд иргэд 21 хоногийн хугацаанд сэтгэл засал, эмийн болон физик эмчилгээг хийлгэж гарсан үйлчлүүлэгчидтэй зургаан сарын туршид эргэх холбоотой ажилладаг байна. 




Зөвхөн архины хамааралтай иргэдэд үйлчилгээ үзүүлэхээс гадна ар гэр, асран хамгаалагч нарт сургалт хийж урам зориг өгч байна.




Хөдөлмөр халамж үйлчилгээний төв, багийн төвүүдээр дамжуулан Жаргалтай амьдрал төв”-тэй холбогдон иргэд дээрх үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой юм.

Связанные новости